“Алдартан” цол тэмдгээр шагнуулсан хүндэт төгсөгчийн сэтгэгдэл


21 2 сар

Миний бие 2004 онд “Соёл Эрдэм “дээд сургуульд экологийн аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр элсэн орж, 2008 онд уг мэргэжлийн ангийн анхны төгсөгчдийн нэг болж төгссөндөө нэн баяртай явдаг билээ. III ангид суралцаж байхдаа “Асахи” сонины тэтгэлэгт хөтөлбөр тэнцэн анх удаа Япон улсад очиж байсан ба өндөр мэргэжлийн япон, монгол багш нараараа хичээл заалгаж ихийг сурч мэдсэн төдийгүй чанд дэг журам, цагийг ягштал баримтлах гэхчлэх амьдралд тустай олон зүйлд суралцсан юм.
Оюутан байхдаа үндэсний бөхийн спортоор хичээллэж, “Соёл Эрдэм” дээд сургуулиараа овоглож бөх болох гараагаа эхэлсэн дээ.
Энэ хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэх 21 дэх удаагийн “Япон соёлын баяр” (Бункёосай) –н мэндийг төрөлх сургуулийнхаа удирдлага, хамт олонд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Намсрайжавын Батсуурь

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584