Багш нарын баярыг онцгой сайхан тэмдэглэв


26 2 сар

“Соёл-Эрдэм” дээд сургууль Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь удаагийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэхүү арга хэмжээнд сургуулийн удирдлагууд, профессор багш, ажилтнууд оролцож инээд баясал, дуу хуур, шагнал урамшуулалтай нэгэн үдшийг өнгөрүүллээ. Хамт олны дундаас өнгөрсөн хичээлийн жилд амжилт бүтээлээр бусдыгаа манлайлан шалгарсан Япон хэлний тэнхмийн багш Мотай Акико, Мэргэжлийн тэнхмийн багш Э.Мөнхцэцэг нарт сургуулийн захиргаа шагнал хүртээлээ.

Компьютерийн багш Э.Мөнхцэцэг
Япон хэлний багш Мотай Акико
Соёл Эрдэм дээд сургуулийн оюутнууд багш нартаа баяр хүргэж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ
share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584