БАКАЛАВР

Бакалаврын зэрэг олгох сургалт,

мэргэжлийн тодорхойлолтууд

 

 Е220707-Орчуулга-Япон хэл судлал

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Мэргэжлийн зориулалт: Дорно дахины, ялангуяа япон орон судлалаар эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн ба хувийн өмчийн аж ахуйн газар, төрийн бус байгууллагад ажиллах, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар зөвлөгөө өгөх бие даан ажиллах чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Мэргэжилтний чадвар: Япон орны тухай тайлбарыг Монгол, Япон хэл дээр хийх чадвар, Монгол-Япон хоёр орны харьцуулсан соёл иргэншлийн асуудалд зөвлөгөө өгөх, харилцааг өргөтгөх, хэрэгжүүлэх талаар удирдах байгууллагад зөвлөмж өгөх, түүний хариуцлагыг бүрэн хүлээх мэргэжилтэн бэлтгэнэ.

D022203-Олон улс - орон судлал

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Мэргэжлийн зориулалт:Дорно дахины, ялангуяа япон орон судлалаар эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн ба хувийн өмчийн аж ахуйн газар, төрийн бус байгууллагад ажиллах, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар зөвлөгөө өгөх бие даан ажиллах чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Мэргэжилтний чадвар:Япон орны тухай тайлбарыг Монгол, Япон хэл дээр хийх чадвар, Монгол-Япон хоёр орны харьцуулсан соёл иргэншлийн асуудалд зөвлөгөө өгөх, харилцааг өргөтгөх, хэрэгжүүлэх талаар удирдах байгууллагад зөвлөмж өгөх, түүний хариуцлагыг бүрэн хүлээх мэргэжилтэн бэлтгэнэ.

D031101-Эдийн засаг

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Мэргэжлийн зориулалт:Монгол орны аж ахуйн салбарт эдийн засгийн мэргэжлээр ажиллах, сонгон судалсан гадаад хэлээрээ мэргэжлийн дагуу аман болон бичгийн орчуулгыг чөлөөтэй хийх чадвартай олон улсын эдийн засагч бэлтгэнэ.

Мэргэжилтний чадвар:Монгол улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа гадаад дотоодын аж ахуйн байгууллагад эзэмшсэн мэргэжлээр удирдах ажил, менежер, санхүү, гадаад худалдааны ажил гүйцэтгэх чадвар эзэмшсэн байна.

D032101-Сэтгүүл зүй

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Мэргэжлийн зориулалт: Манай орны сонин, телевиз, радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиллах, сонгон судалсан гадаад хэлээр сонин, телевиз, радио мэдээ бичих, сурвалжлага, ярилцлага чөлөөтэй хийх ба орчуулга хийх сэтгүүлч мэргэжилтнийг бэлтгэнэ.

Мэргэжилтний чадвар: Олон улсын байдал болон Монголын нийгэм соёл, эдийн засгийн аливаа үзэгдэл, явцад шинжлэх ухааны байр сууриас үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх. Гадаад дотоодын алинд ч сурвалжлага, ярилцлага хийх, дотооддоо мэдээлэл олох, бичих авьяастай, материалыг боловсруулах ажлын техник арга барилыг дээд зэргээр эзэмшсэн байх. Хүнтэй харилцах эв дүйг сайтар эзэмшсэн, гоо зүйн харилцааны өндөр соёлтой байх.

D061302-Програм хангамж

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Мэргэжлийн зориулалт: Дэвшилтэд технологи хэрэглэн орчин үеийн техник болон програмын орчинд ашиглагдах програмын системийг зохиох, түүнийг хөгжүүлэхэд зориулагдана. Төгсөгч нь байгууллагуудын компьютерийн төв, програм хангамжийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид програм зохиогчоор ажиллана.

Мэргэжилтний чадвар: Компьютерийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн байгууламжуудын ажиллах зарчим, онцлогийг мэддэг, түүнийг бүтээлчээр ашиглах, Програмчлалын ямар нэг хэлээр програмын кодыг бичих, шаардлагтай үед програмчлалын шинэ хэлийг бие даан сурах чадвартай байх, Объект хандлагат технологийг эзэмшсэн, системийг хөгжүүлэхэд түүнийг ашиглах чадвартай байх, Зохиосон системийн модулийг тестчилж, практикт нэвтрүүлэх Компьютерийн сүлжээ, өгөгдлийн сан зэрэг хэрэглээний салбаруудын онолыг судалсан, хэрэглээний түвшний програм хангамжийг хэрэглэх чадвартай байх.

                          D041304-Аялал жуулчлалын менежмент

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Мэргэжлийн зориулалт: Монгол оронд аялал жуулчлалын чиглэлээр ажиллах чадвартай байгаль газар зүй, япон хэлний өндөр мэдлэгтэй менежер мэргэжилтнийг бэлтгэнэ.

Мэргэжилтний чадвар: Япон хэлээр аман болон бичгийн орчуулга хийх, англи хэлийг intermediete түвшинд хоёрдогч хэл болгон эзэмшсэн байх, жуулчдад Монгол орны талаар үнэн зөв мэдээлэл хүргэх, жуулчдыг аялуулах маршрут зохион жуулчин бие даан авч явах, байгалийн аливаа үзэгдэлд цаг тухайн үед нь зөв дүгнэлт хийх, морь унах, жуулчдад анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэгтэй байх, түүх зан заншил, археологийн талаар жуулчдад үнэн зөв мэдээлэл өгөх, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх.

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584