“ДЭНПА” АКАДЕМИ


3 сар 2017

Япон улсынс сургуулиудын цогцолбор болох “Дэнпа” академи нь 1952 онд Нагояа хотын Ацүта дүүрэгт “Нагояа утасгүй цахилгаан холбооны сургууль”-ийг үүсгэн байгуулсанаар эхлэл нь тавигдсан ба одоо Их сургууль 1, Түргэвчилсэн хугацааны их сургууль 1, Ахлах сургууль 1, Мэргэжлийн коллеж 8, гадаад хэлний 1 сургуулийг өөртөө нэгтгэсэи томоохонАкадеми юм.

Аж үйлдвэрийн чиглэлээс эхлээд Соёл, боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээний боловсролыг оюутан залуусд олгож, 2014 оны суралцагсадын тоо гадаад оюутныг оролцуулаад 7000 ,орчим банийт 160000 орчим оюутныг төгсгөжээ.

Тус Академитэй “Соёл Эрдэм” Дээд сургууль 2013 оны 5 сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд дараах сургуулиудад оюутан элсүүлэх юм.

Их дээд сургууль:

  • АЙЧИ Технологийн Их сургууль
  • АЙЧИ Авто мэргэжлийн дээд сургууль
  • Механик, Цахилгаан, Тээвэр системийн инженерийн г.м

Мэргэжлийн сургууль, коллеж:

  • НАГОЯА Технологийн мэргэжлийн сургууль

- Компьютер, IT, Дүрс дуу, CAD дизайн, компьютер тоглоом г.м

  • ТОКАЙ үйлдвэрлэл урлалын мэргэжлийн сургууль

-Барилгынинженер, Интерьер дизайн г.м

  • АЙЧИ бизнесийн мэргэжлийн сургууль

-Эрүүл мэндийн оффисын ажилтан, Эмийн борлуулалт, Эмийн программ г.м

  • АЙЧИ Загвар дизайны мэргэжлийн сургууль

-График дизайн, зураг чимэглэл, зурагт номны дизайн г.м

  • АЙЧИ Нийгмийн халамж үйлчилгээ, эмнэлгийн сургууль

-Эмнэлгийн асрагаа, нийгмийн халамжүйлчилгээ г.м

  • НАГОЯА Гадаад хэл, Зочид буудал, Ёслолын үйл ажиллагааны мэргэжлийн сургууль

- ОУ-ын онгоцны үйлчлэгч, Гоо сайхан, Англи хэл, Зочид буулын зохион байгуулалт  г.м

  • АЙЧИ мэдээллийн системийн мэргэжлийн сургууль

- Мэдээлэл систем, мэдээллийн хэрэгсэл

Суралцагч нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 эсвэл Япон хэлний гадаад оюутны шалгалтын 240 онооноос дээш түвшинтэй байх бөгөөд хичээлийн ирц сурлагын дүн чухал нөлөөтэй.Тухайн оюутныг “Соёл эрдэм” Дээд сургуульд урьдчилан сонгон шалгаруулалт хийгдсэнээр Тус Академид шилдэг оюутанаа санал болгох юм.

Давуу тал:

  • “Соёл эрдэм” дээд сургуулийн оюутаны давуу эрх нь Сургалтын төлбөр, элсэлт болон шалгалтын хураамжаас 100% -ийн хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүйгээр мэргэжил эзэмших юм.
  • Холоос ирж суралцах оюутнууддаа зориулж, Сургуулийн ойр оюутны дотуур байрыг бэлдсэн байдаг. Эрэгтэй эмэгтэй байр тусдаа ба амгалан тайван байдлыг бүрдүүлсэн.
  • Суралцаж байх үеийн байдал нөхцөл, цагийн ажил, төгссөний дараа хэрхэх талаар заавар зөвлөгөөг өгдөг.
  • Анги бүр нь тэнхимийн системтэй бөгөөд хичээл төдийгүй оюутны амьдарлын асуудлаар ч гэсэн зөвлөлдөж болохуйц орчин бүрдүүдсэн байдаг.
  • Оюутаны эдийн засгийг түших зорилгоор мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

“Соёл Эрдэм” дээд сургууль эхний оюутан болох 2014 оны Япон орон судлал ангийн төгсөгч оюутан З.Наранзулыг амжилттайгаар илгээгээд байна.   

 “Дэнпа” академийн вэб хуудас: http://www.denpa.jp

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584