Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад “Соёл Эрдэм” дээд сургуулийн багш ажилчид идэвхтэй оролцлоо


25 3 сар

           Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг 2019 оны 3-р сарын 21-ний өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллалаа. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. “Соёл Эрдэм” дээд сургуулийн багш ажилчид дуут дохио дуугарах үеэр мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган дадлага сургуулилтад идэвхтэй оролцов.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584