ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

         Япон улсын хөрөнгө оруулалттай “Соёл Эрдэм” дээд сургууль 1993 онд анх байгуулагдсан. Манай сургуулийг сонгосон сонголт тань ирээдүйдээ хийсэн асар том хөрөнгө оруулалт гэдэгт итгэлтэй байна. Манай сургуулийн эрхэм зорилго бол монгол улсын хувийн их дээд сургуулиудын түүчээ нь болж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх явдал юм. Соёл Эрдэм дээд сургууль нь японы их дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаа билээ. Түүчээ сургууль болохын тулд 2017-2018 оны хичээлийн жилд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж  байна. Эхний 2 жилдээ төрөлх сургуульдаа суралцаад сүүлийн 2 жилдээ япон улсад инженер, хөдөө аж ахуй, техник технологи, анагаах ухаан, эм зүйн чиглэлээр суралцаж япон, монгол их дээд сургуулийн дипломыг зэрэг авах боломж бүрдэж байна гэсэн үг. Хөгжлийн өнөөгийн түвшинд зөвхөн япон хэлтэй байхаас гадна япон улсад үргэлжлүүлэн эдгээр чиглэлээр суралцах боломж бүрдэж байгаа юм. 2+2 хөтөлбөрийн бас нэг давуу тал нь төгссөний дараагаар япон улсад ажлын байраар хангагдах боломжтой. Мөн сургуулийн дэргэд Япон улсын өндөр технологийг нэвтрүүлэн Монголын мал аж ахуй газар тариалангийн түүхий эдийг боловсруулдаг жижиг дунд үйлдвэрлэл байгуулах зорилт тавьж байна. Ингэснээрээ  дотоодын баялгийг япон улсын дэвшилтэт технологи ашиглан дотооддоо үйлдвэрлэн дэлхийн зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах юм.

            Манай сургуулийн оюутнууд япон улсад 1 жил болон 6 сарын хугацаатай цалинтай дадлага буюу интершиф  хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Интершиф хөтөлбөрт хамрагдсанаараа япон хэлний мэдлэгээ сайжруулан орчин үеийн япон улсын дэвшилтэт технологи, эдийн засгийн байдал, хүмүүсийн аж амьдрал, ёс заншил зэрэгтэй танилцах том боломж нээгдэж байна. Мөн өнөөг хүртэл манай сургууль “Бьютик” корпорацитай хамтран ажиллаж байсан ба манай төгсөгчид энэ компанид 3 жилийн гэрээгээр ажиллан тухайн орны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалин хөлс авч ажиллаж ирсэн.  Та бүхнийхээ манай сургуульд суралцаж дэлхийн түвшинд хүрсэн мэргэжилтэн болж төгсөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

"Соёл Эрдэм" дээд сургуулийн захирал  доктор, профессор Ши.Батбаяр

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584