Кёотогийн “СЕЙКА” их сургууль


4 сар 2017

    “Хүнийг хүндэтгэх”, “Өөрөө өөрийгөө төлөвшүүлэх” гэсэн үзэл баримтлал дээр үндэслэн шинэ сургууль байгуулахыг зорьж улмаар 1968 онд анх коллеж хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 1973 онд дэлхийд анх удаа японы зурагт номын сургалт явуулж улмаар өргөжин  зурагт номын факультет, түгээмэл соёлын факультетыг шинээр нээн хүрээгээ тэлсэн байна. Өнөөгийн байдлаар урлагийн факультет, загвар зохион бүтээх факультет, зурагт номын факультет,  түгээмэл соёлын факультет, хүмүүнлэгийн факультет гэсэнт таван том факультет ажиллахын зэрэгцээ  урлагийн судалгааны тэнхим, загвар зохион бүтээх судалгааны тэнхим,  зурагт номын судалгааны тэнхим, хүмүүнлэгийн судалгааны тэнхим гэж задран нийт 4000 гаруй оюутан суралцаж байна. Нарийн мэргэшсэн чадварлаг багш нарын удирдлаган дор оюутнууд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн өндөр мэдлэг чадварыг эзэмшиж байна. 2000 оноос хойш Боловсролын яамны “Хувийн их дээд сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны үсрэнгүй хөгжлийн үйл ажиллагаа”-г дэмжих бодлогын хүрээнд судалгааны хүрээлэнг нээж  зурагт номын соёлыг дэлгэрүүлэх судалгааны танхимийг бий болгожээ. Түүнчлэн Кёото хоттой хамтарч Кёотогийн олон улсын зурагт номын үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж байна.
Япон улсаас хамгийн түрүүнд “КАМУЛУС” -/Европын урлаг, загвар зохион бүтээх их сургуулийн холбоо/-ийн анхны гишүүн болж элссэн. Түүгээр ч зогсохгүй европ төдийгүй дэлхийн олон орны урлаг соёл, уран баримал, архитектурийн мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллаж байна. Урт хугацааны амралтынх нь үед богино хугацааны гадаадад хийх дадлагыг зохион байгуулж, дэлхийн олон улс оронтой оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Зурагт номын нэрт зохиолч ТАКЭМИЯ КЕИКО 2014 оноос тус  сургуулийн   захирлын албан тушаалыг хашиж байна.

ТАКЭМИЯ КЕИКО
Тус сургуулийн захирал ТАКЭМИЯ КЕИКО нь  Токүшима мужид төрж өссөн. 1986 онд анхлан бичигчийн шагналыг хүртсэнээр мэргэжлээрээ нэрд гарсан.  Токүшимагийн их сургуульд сурч байхдаа долоо хоног тутмын цуврал ном болох “Ойн охин Туул” бүтээлээ хэвлэж гаргасан. Бага насны охидод зориулсан зурагт номоос гадна хөвгүүдэд зориулсан зурагт ном, насанд хүрэгчдэд зориулсан зурагт ном зэрэг олон төрөл жанраар бүтээлээ туурвисаар байна. Бүтээлээс нь дурьдахад “Дэлхий рүү”, “Салхи ба моддын яруу найраг”, “ИЗҮАРОН-ы домог”, “Тэнгэрлэг морьдын удамшил”-/Монголын эзэнт гүрний тухай бичсэн/ гэх мэт. 2000 онд Кёотогийн “СЕЙКА” их сургуулийн профессор цолыг хүртэж улмаар 2014 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байна.
Цаашид “Соёл Эрдэм” дээд сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран зохион явуулахын зэрэгцээ монгол японы соёл, урлагийг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584