“Монгол бахархал” өдөрлөг зохион байгуулагдлаа


22 2 сар

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар батлагдсан бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдөр юм.
Энэ өдрийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах олон үйл ажиллагааг Монгол улс даяар зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн Монгол бахархлын өдрөөр “Соёл-Эрдэм” дээд сургуульд зохиогдсон үйл ажиллагаа нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол ёс заншил, уламжлал, түүх, соёлыг нийт багш, ажилтан, ажилчид, оюутнууддаа тайлбарлан таниулах, бахархах сэтгэгдлийг төрүүлэх, мөн оюутнуудын олон нийтийн үйл ажиллагааны идэвхийг өрнүүлэх зорилготой байлаа. Үүнд:
1.“Уран бичигтэн” монгол бичгийн уралдаан;

2.“Монгол уран зохиол” – уншигчдын сэтгэгдэл, хэлэлцүүлэг;
3.Монгол үндэсний хоолны ширээ засалтын тэмцээн;
4.“Монгол бахархал” сэдвийн хүрээнд зарлагдсан шилдэг эссэ бичлэг шалгаруулалт;
5.Шилдэг “Монгол хувцаслалт”-тай оюутан шалгаруулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Монгол бахархлын 3 өдрийн арга хэмжээнд багш, оюутнууд үндэсний хувцсаараа гоёж ирцгээсэн байлаа.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584