Мориномияа анагаахын их сургуулийн төлөөлөгч нар “Соёл-Эрдэм” дээд сургуулийн оюутнуудад сургуулиа танилцууллаа


26 2 сар

Япон улсын Осака мужид байрлах Мориномияа анагаахын их сургуулийн хоёр төлөөлөгч “Соёл-Эрдэм” дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн сургуулийн онцлог давуу тал, элсэлтийн талаарх мэдээ мэдээллээ танилцуулсан юм. Тус сургууль нь 1973 онд анх Зүү эмчилгээний мэргэжлийн сургууль болон нээгдэж, 2000 онд Анагаахын их сургууль болсон байдаг. Улмаар 2007 онд Мориномияа анагаахын их сургуульд шинээр 6 мэргэжлийн анги, мастерийн зэрэг хамгаалах салбар нээж баруун Японы томоохон их сургууль болсон юм. Мориномияа анагаахын их сургуулийн харъяны хэлний сургууль, гадаад оюутнуудад япон хэлийг заахын зэрэгцээ, хүнийг нийгэмшүүлэх хүмүүсийн харилцааг ая тохитой болгох зорилготойгоор байгуулагджээ. Мөн Япон улсын соёл болон амьдралын хэв маягт сурган Монгол, Япон хоёр улсын ирээдүйд хэрэгтэй боловсон хүчинг бэлтгэх зорилготой энэхүү хэлний сургуулийг үүсгэн байгуулж, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584