НОМЫН САН

“ХАЖИМЭ” НОМЫН САН

Танилцуулга:

“Соёл Эрдэм дээд сургуулийн “Хажимэ”номын сан нь 1996 онд байгуулагдсан үеэс багш оюутнуудын мэргэжил, мэдлэг дээшлүүлэх, бие даан суралцах боломжоор хангахад сургалтын ажлын бүрэлдэхүүн хэсэг болон ажиллаж байна. Уншлагын заал нь 40 хүний суудалтай бөгөөд өдөр бүр суудаг оюутны тоо давхардсан тоогоор 100 гаруй байна. Мөн нэг оюутанд 50 гаруй ном сурах бичиг ноогдож, сургуулийн онцлогоос шалтгаалж багш оюутан ашиглах япон номын фондтой бөгөөд уг фонд нь түүх, уран зохиол, үлгэр, нэвтэрхий толь зэрэг олон төрлийн номноос фонд маань бүрддэг.

Номын сан нь нийт 17784 ш номтой бөгөөд гэрээр ном олгох, хичээлийн цагаар ном хэрэглүүлэх зэрэг хэлбэрээр үйлчилдэг. Япон ном нь түүх, урлаг соёл, уран зохиол зэрэг олон төрөлтэй бөгөөд аялал жуулчлал, сэтгүүлзүй, компьютер, эдийн засаг, боловсрол, уран зохиол, толь бичиг, хэл шинжлэл, философи, логик зэрэг мэргэжлийн олон төрлийн номын фондтой. Үүнээс 68% нь япон, 7% нь англи, үлдсэн хувь нь монгол хэл дээр хэвлэгдсэн ном сурах бичиг эзэлж байна.

Номын санг интернэтэд бүрэн холбосон нь оюутнууд мэдээллийн энэ хурдтай нийгэмд хэрэгтэй мэдээллээ хурдан шуурхай олж авах боломжийг бүрдүүлсэн.

Зорилго:

Нийт багш оюутанд шинжлэх ухаан , технологи, хэл соёл зэрэг тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх , хэрэгцээт мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх зорилготой.

Уншлага үйлчилгээ:

Номын сан нь тус сургуулийн хичээлийн байрны 1 давхарт байрладаг. Мөн фондын 2 өрөө, уншлагийн 1 танхимтай. Уншлагын танхимаар өдөрт давхардсан тоогоор 600 гаруй ном сурах бичиг, хэвлэмэл бус матриал, сонин сэтгүүлээр үйлчилж байна.

Үйлчилгээний давуу талууд :

Номын эрэлтийг сайжруулах, уншлага үйлчилгээний ажлыг уншигчдад ойртуулах зорилгоор чөлөөт сонголт бүхий үйлчилгээтэй болсон. Lib4U номын сангийн програмыг нэвтрүүлсэн бөгөөд бүх ном сурах бичиг бүрэн электрон катологит орсон. Уншлагын танхимд оюутнууд мэдээ мэдээлэл хайхад зориулсан 4 компьютер байрлуулсан бөгөөд интернэтэд холбогдсон.Мөн wifi утасгүй сүлжээнд холбогдсон.

Фондын бүтэц:/Фонд бүрдүүлэлт/

Фондын бүтэц монгол, англи, япон хэл дээрхи номуудыг DDC –ийн ангилалаар ангилсан бөгөөд дийлэнх номыг гадаадын байгууллага, Монгол дахь олон улсын байгууллагууд / Азийн сан, Энх тайвны корпус, Америкийн Монгол судлалын төв – Монголд зориулсан ном хөтөлбөр/- аас хандивын шугамаар бүрдүүлсэн.

Ном сурах бичиг худалдан авах, номын солилцоо, бэлэг хандиваар номын фондоо баяжуулж байна.

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584