“ООХАРА” ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ


3 сар 2017

Япон улсын Токио хотын Чиёода дүүрэгт байрлах “Оохара”Япон хэлний сургууль нь2003 ондбайгуулагдсан. Япон хэлийг сурах сонирхолтой Гадаадын иргэдэд чиглэгдэн,  Токио хотын Засаг дарга, Токиогийнмэргэжлийн сургуулиудын холбоо,Япон хэлнийболовсролындэмжихнийгэмлэг эдгээрийн тусгай зөвшөөрөлтэйгээр байгуулагдсан.  “Оохара” Япон хэлний сургууль нь “Соёл  Эрдэм” Дээд сургуультай 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Давуу тал:

  • Тус сургууль нь Япон хэлийг зааж сургахаас гадна, Япон хэлний түвшин тогтоохшалгалтанд бэлтгэх, мөних дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахарга барилыг тусгайлан зааварлаж зөвлөдөг. Үүнээс гадна Японд ажиллаж хөдөлмөр эрхлэхийг хүссэн оюутнуудад зориулсанбизнесийняпон хэлний анги мөн хичээллэж байна.
  • Гадаад хэл сурна гэдэг нь тухайн улсынхаа соёлыг суралцаж байдаг. “Оохара”сургууль нь СамурайЯпоны төрийг бариж байсанЭдогийн үеийн түүх дурсгалт нутаг дэвсгэри байрладаг онцлогтой. Иймд сургуулийн эргэн тойрон дахь түүхэн дурсгалтай танилцаж түүх болоод түүхээр суурьлан хэлний мэдлэгээ дээшлүүлж чаддаг.
  • Түүхэн ач холбогдол бүхий газар тул олон сургууль оршдог нь тэдгээр сургуульдтай арга хэмжээ зохион багуулах, суралцагч япон оюутнуудтай найзлаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой.

Жилийн сургалтын төлбөр 670000 иен болох бөгөөд  “Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутнууд элсэлтийн хураамжаас 100% чөлөөлөгддөг. Сургалтын төлбөрийг 2 хувааж төлж болдог ба Японд очиход 1 сарын амжиргааны зардал болгож 100000 иенийн тэтгэлэг олгодог.

“ООХАРА” Япон хэлний хүрээлэнгийн вэб хуудас:http://www.o-hara.ac.jp

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584