Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө


26 2 сар

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Соёл-Эрдэм” дээд сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж өнгөрсөн юм. Оюутнууд нэг өдрийг нэг бодол санаа, нэг сэтгэлгээ, хүсэл эрмэлзэлтэйгээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгын дор энэхүү спорт өдөрлөг зохиогдлоо. Энд эрэгтэй 6 баг, эмэгтэй 6 баг оролцов. Эрэгтэй тэргүүн байранд япон хэл орчуулагч 3В ангийн Хишигбат ахлагчтай “Булчингийн масс” баг тамирчид шалгарч, удаах байранд компьютер програм хангамжийн 1Е ангийн Билгүүн ахлагчтай баг хамт олон, гутгаар байранд олон улсын эдийн засгийн 3D ангийн Очмагнай ахлагчтай баг тамирчид шалгарч медаль, өргөмжлөл гардан, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Харин эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байранд япон хэл орчуулагчийн 4В, 3В-гийн Буянжаргал ахлагчтай хамтарсан баг шалгарч, дэд байранд япон хэл орчуулагчийн 1В-2 ангийн Ариунжаргал ахлагчтай баг хамт олон, гутгаар байранд Мөнхтуул ахлагчтай багш нарын баг шалгарч медаль, өргөмжлөл гардан, мөнгөн шагналаар тус тус шагнуулсан билээ.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584