Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж


05 3 сар

Нэг. Эрдэм шинжилгээний бага  хурлын зорилго

            Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, тэдний үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг шинжлэх ухаанчаар илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажих нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Эрдэм шинжилгээний бага хуралд нийт оюутнууд оролцох боломжтой.

Хоёр. Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Илтгэл нь тухайн оюутны өөрийн бүтээл байх бөгөөд удирдсан багштай байх;
  2. Илтгэлийн бичвэрийг Times New Roman фонтын, 12 өндөртэй үсгээр, мөр хоорондын 1,5 зайтай, үйлдэж, А4 хэмжээний 5-8 хуудсанд багтаасан  байх;
  3. Илтгэлийг 2019 оны 3-дугаар сарын 25-ны дотор бичвэр байдлаар болон файлаар Эрдмийн зөвлөлд  (mail:tdorjdagvach@yandex.ru)  хүлээн авна.
  4. Илтгэлийг шалгаруулах үндсэн үзүүлэлт:
  • Дорнын түүх, соёлын тухай асуудлыг хөндсөн байх;
  • Судалгаанд тулгуурласан хийсэн байх;
  • Илтгэлд шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
  • Хэл найруулгын алдаагүй, ишлэл зүүлтийг ёсчлон хийсэн байх зэрэг болно.

Гурав. Илтгэлийн  хэлэлцүүлэг

  • Эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 4-дүгээр сарын 05-ны өдрийн 15:00 цагаас “Соёл-Эрдэм” дээд сургуулийн хичээлийн байрны 405 тоот танхимд эхлэнэ.

Дөрөв. Шагнал

Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс Ⅰ, Ⅱ байр шалгаруулна.

 Ⅰбайр-  Диплом, мөнгөн шагнал

Ⅱбайр-  Диплом, мөнгөн шагнал

Эрдмийн зөвлөл

2019.03.04

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584