СУРГАЛТЫН АЛБА

СУРГАЛТЫН АЛБА

 

Тус сургуулийн Сургалтын алба нь сургалтын албаны дарга, сургалтын албаны мэргэжилтнээс бүрдэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Үүнд:

Сургуулийн хэмжээнд сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;
Сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын технологид хяналт тавих;
Сургалттай холбоотой мэдээллээр багш, оюутанд үйлчлэх;
Оюутны сурлагын байдал, профессор багш нарын сургалтын ажлын талаарх мэдээг хөтлөх
Сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих.

Д.Алимаа – Сургалтын албаны дарга

Д.Мөнхцэцэг- Сургалтын албаны менежер

Тус алба нь сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалттай  холбогдсон аливаа  асуудлыг зохицуулах, кредит цагийн тооцоо, шалгалт, элсэлт, төгсөлттэй холбогдох мэдээлэл бүртгэл, хичээлийн хуваарь зэргийг хянаж зохицуулах, статистик тайлан мэдээ гэх мэт элсэлтээс төгсөлт хүртэлх сургалтын үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавих зарчмаар cургалтын алба болон багш нарын  сургалтын үйл ажиллагааг зохицуулах гэх мэт чиг үүргүүдийг гүйцэтгэж ирсэн.

Сургалтын алба нь оюутнуудыг сургуульд элсэн орж суралцан төгсөх хүртэлх хугацаанд байнгын холбоотой ажиллаж, тэргүүний оюутнуудыг шалгаруулах ажлыг зохион байгуулан, гадаадын болон дотоодын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, шагнал урамшуулалд тодорхойлох ажлыг улирал бүрт гүйцэтгэж байна.

Энэ хичээлийн жилд манай сургалтын алба нь оюутны сурах үйл ажиллагааг идэвхжүүлэхэд онцлон анхаарч ажиллах зорилт тавин ажиллаж байна.

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584