“СЭЙЖО” ИХ СУРГУУЛЬ


3 сар 2017

Япон улсын Аичи аймаг Тоокай хотод байрлах их сургууль нь 2002 оны 04 сард байгуулагдсан бөгөөд 2006 онп анхны төгсөлтөө хийсэн байна. Тус сургууль нь доорхи 2 үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

  • Эдийн засгийн факультет
  • Эмчилгээний факультет

“Сэйжо” их сургуулийн захирал Цэцүцүкэ Хаяаши,  “Соёл Эрдэм” дээд сургуулийн захирал Макихара Сойчи нар 2005 оны 09 сард оюутан суралцуулах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хоёр талын харилцаа хүчин төгөлдөр болсон юм. Ингэснээр Монгол улсын Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутнууд тус сургуулийн Эдийн засгийн факультетэд суралцах боломжтой болсон.

Давуу тал:

  1. Хамтын ажиллагааны гэрээнд зааснаар “Соёл Эрдэм” дээд сургуулийн Монгол оюутнууд сургалтын төлбөрийн 60% хөнгөлөлттэй суралцах боломжтойгоос гадна сурлагын голч дүн нь 85 онооноос дээш байгаа тохиолдолд оюутны тэтгэлэг авах боломж нээгдсэн байна.

Тус сугуулийн сургалтын жилийн төлбөр 579900 иен юм. Элсэгч оюутан сургалтын төлбөрийн эхний хагас семистрт оногдох төлбөрийг шилжүүлж, үлдсэн төлбөрийг Японд суралцангаа цагийн ажл хийж төлөх бүрэн болмжтой. Оюутны сурлагын амжилтыг харгалзан сард 50000 иений тэтгэлэг авдаг. Суралцагч  зайлшгүй судлах хичээлээс гадна зарим хичээлүүдийг сонгож суралцдаг.

  1. Оюутны цагийн ажлаар 1.VUTEQ корпораци 2. Kaieikan групп 3. Каминэ хүнсний үйлдвэрүүд нь хангаж өгдөг.

“Соёл Эрдэм” дээд сургууль нь VUTEQ  корпораци, Kaieikan групптэй хамтран ажиллаж “Сэйжо” их сургуулийн оюутнуудыг цагийн ажил хийх боломжоор хангаж өгсөн нь оюутнууд санхүүгийн хувьд сэтгэл тайван сурах боломжтой. Мөн тус компаниудаас Монгол оюутныг хариуцах тусгай ажилтанг мөн ажиллуулдаг.

  1. Мэдээлэл технологийн шинэ ололтыг сургалтандаа ашигладаг.

Мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж, хэрэглээ ихэссэн өнөө үед Сэйжо их сургуулийн бүх оюутнуудын зөөврийн копьютер ашиглан бүх мэдээллийг авч байдаг. Монгол оюутнуудын зөөврийн компьютерийг цагийн ажлаар хангадаг зарим байгууллага нь мөн дааж, суралцах хугацаанд зээлээр олгож байх асуудлыг ч “Соёл Эрдэм” дээд сургууль маань шийдэж өгсөн. Суралцагч нь тухайн лекц семинарыг зөөврийн компьютерийн тусламжтайгаар хүлээн авсанаар өөрийн ойлгоогүй зүйлийг судлах боломжтой бөгөөд бие даалтын ажил даалгаврыг хийж электрон номыг ашигладаг.

  1. Компьютер хэрэглээний бүх программыг эзэмшиж төгсдөг

Зөөврийн компьютерийг сургалтандаа ашигласнаар компьютерийн хэрэглээний программ мөн интернэтийг тогтмол ашигладаг.

  1. Оюутны байр

VUTEQ  корпораци болоод Kaieiakan групп нь өөрийн ажилчдын байрандаа монгол оюутнуудыг хүлээн авч ая тухтай амьдрах нөхцөлөөр хангадаг.

“Соёл Эрдэм” дээд сургуульд дээр тус сургуульд элсэн суралцах хүсэл сохирхолтой оюутныуудыг жил бүрийн 5~7 дугаар сар хүртэл бүртгэдэг.

Шалгалтыг  “Сэйжо” их сургуулийн багш нар жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт авдаг бөгөөд “Соёл Эрдэм” дээд сургуулийн 3,4 дүгээр курсын оюутнууд, мөн төгсөгчид элсэлтийн шалгалтыг өгөх боломжтой. Шалгалт өгсөн оюутны шалгалтын хариуг 10 дугаар сарын сүүлээр буцаан өгч бичиг баримтын бүрдүүлэлт хийснээр дараа жилийн 4 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан Япон улсад суралцахаар явдаг.

Тухайн жилд зөвшөөрөгдсөн элсэгчдийн тооноос харгалзан “Соёл Эрдэм” дээд сургууль дээр урьдчиласан сонгон шалгаруулалт явагддаг.

“Сэйжо” Их сургуулийн вэб хуудас: http://www.seijoh-u.ac.jp

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584