“ТАЙКЭН” группын дэргэдэх “Нихон Веллнэсс” спортын их сургууль


4 сар 2017

2012 оны 4 сард Ибараки мужид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэхүү спортын их сургууль нь Японд анх удаа танхимийн  болон алсын зайн сургалтыг нэвтрүүлсэн юм. Энэ сургууль нь ахлах сургуулийн болон  мэргэжлийн сургуулийн төгсөгч, ажлын талбар дээр ажиллаж байгаа бүх насныхныг хамарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Спортын үйл ажиллагааг зохион байгуулах  мэргэшсэн ангийг нээн, ажиллагсдад зориулсан эчнээ анги болон онлайн сургалтыг явуулж байна.  Сургалт нь “Тамирчин” болон “Шилдэг спорт зохион байгуулагч” гэсэн хоёр мэргэжилд хуваагддаг. Японд анх удаа энэ чиглэлээр  суралцан төгсөж бакалавр зэрэг эзэмшсэн мэргэжилтэн амжилттай ажиллаж байна.  Европ америк азийн олон их дээд сургуультай хамтран ажиллаж  гадаадын оюутнуудад зориулсан япон хэл, бизнес, япон соёл-бизнес гэсэн  мэргэжлээр сургалт зохион байгуулж байна. Төгсөгчдийг ажлын байраар хангах зорилготой хүний хөгжлийн төв нь тал бүрийн ажилд зуучлах үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, сургуулийн удирдлагын зүгээс боловсон хүчнийг сургаж хүмүүжүүлэх бодит үйл ажиллагаан дээр тулгуурлан энэхүү мэргэжлийн чиглэлээр олон байгууллагуудтай хамтарч ажилласаар байна. Ибараки мужийн Китасоома гэх газарт сургуулийн 1, 2 дугаар цогцолборыг байгуулж, Нагано мужийн Мацумото хот болон Хирошима мужийн Хирошима хотод дэлгэцээр нээлттэй хичээл явуулж байна.

“ТАЙКЭН” групп
“ТАЙКЭН” группийн бэлтгэн гаргасан мэргэжлийн чадварлаг боловсон хүчин  нийгмийн бүхий л салбарт ажиллаж байна. 1998 оны 4 сард сургууль байгуулагдсанаас хойш мэргэжлийн сургууль болон их, дээд сургууль, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон тэтгэлэгт сангийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Тухайн сургууль бүрт мэргэжлийн тамирчин, спортын нөхөн сэргээх үйлчилгээ, спортын дасгалжуулагч, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, цэцэрлэгийн туслах багш, мэргэшсэн багш, шүдний туслах эмч, мал-амьтны туслах эмч, амьтны гоо сайханч, нохой сургагч, тэжээвэр амьтны нөхөн сэргээгч, дельфин сургагч, япон хэлний болвсрол зэрэг олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Түүнчлэн ажиллагсдад боловсрол олгох болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн сургалт зохион явуулж байна.   Группийн нэр болох “ТАЙКЭН” гэдэг үг нь биеийн тамир гэдэг үгний “БИЕ”, эрүүл мэнд гэдэг үгний “ЭРҮҮЛ” гэх үгийн нийлэмжээс бүтжээ.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584