ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

СОЁЛ ЭРДЭМ ДЭЭД СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Соёл-Эрдэм Дээд Сургууль нь 1993 онд Япон улсын “Хармони Центр” олон нийтийн байгууллагын хөрөнгө оруулалтаар япон хэлний “Соёл” дамжаа нэртэйгээр анх байгуулагдаж, 1996 онд дээд сургууль болон өргөжиж, япон хэлний багш орчуулагч мэргэжлээр оюутан сургаж эхэлсэн. 2003 онд Соёл Эрдэм дээд сургууль нь магадлан итгэмжлэгдсэн 47 дахь дээд сургууль болж улмаар 2010 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэлд орж 2020 он хүртэл боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр итгэмжлэгдсэн болно.

Одоо тус сургуульд 50 гаруй багш ажилчид ажиллаж байгаагаас багш нарын тодорхой хувийг япон улсаас ирсэн мэргэжилтэн багш нар эзэлдэг.

СоЭДС-д япон хэлний орчуулагч, япон хэл - орон судлал, олон улсын эдийн засагч, олон улсын сэтгүүлч, компьютер программ хангамж, аялал жуулчлал менежмент, байгалийн аялал жуулчлал гэсэн мэргэжлээр 600 орчим оюутан, 1 жилийн япон хэлний бэлтгэл ангид 30 гаруй оюутан суралцаж байна. Тус сургууль 2000 онд 32 төгсөгчтэйгөөр анхны төгсөлт хийж байсан бол одоо нийт япон хэлний багш орчуулагч мэргэжлээр 300 орчим, эдийн засагч мэргэжлээр 60 гаруй, сэтгүүлч мэргэжлээр 50 гаруй мэргэжилтэн бэлтгэж гаргаад байгаа ба төгсөгчдийн 70 - 85 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн амжилттай суралцаж, ажиллаж байна. Өдгөө 20 гаруй гадаад оюутан өдрийн болон бэлтгэл ангид суралцууж төгсгөсөн бөгөөд энэ хичээлийн жилд гадаад 2 оюутан сурч байна.

1998 оноос эхлэн Япон улсын Элчин сайдын Яам, БСШУЯ - тай хамтран зохион байгуулдаг япон хэлний уралдаант шалгалтанд тус сургуулийн оюутнууд амжилттай оролцож ирсэн ба жил бүр 2-4 оюутан шалгарч Япон улсад 1 жилийн хугацаатай сурах эрхээр шагнуулдаг. Мөн оюутнуудаа Япон улсад хэлний дадлага хийлгэдэг. Зөвхөн энэ жил гэхэд, нийт 200 гаруй оюутан 3 сарын хэлний дадлагад хамрагдсан байна.

Оюутнуудын япон хэл сурах сонирхол, шаардлага, таатай орчинг бий болгох зорилгоор жил бүр нийт япон хэл сонирхогчдын дунд зохион явуулдаг ажлын нэг бол “Бүн Кёо Сай” япон хэлний уламжлалт баяр юм. Энэ баяраар 1-р анги япон хэл дээр найрал дуу, 2-р анги жүжиг, 3-р анги зохион бичлэг, уран тод яриа, 4-р анги шүлэг унших уралдаан зохион байгуулдаг. Мөн сургуулийн дэргэд 1998 оны 5 сард “ Монгол эгшиглэн” хамтлаг байгуулагдсан бөгөөд тус хамтлаг нь монгол ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор жил бүр Япон улсын хотуудаар аялан тоглолт хийдэг уламжлалтай.

Соёл Эрдэм сургууль нь байгууллагдсан цагаасаа эхлэн гадаад харилцаа, хөгжилд түлхүү анхаарч ирсэн ба Япон улсын их, дээд сургууль, төрийн байгуулагуудтай холбоо тогтоон, тогтмол харилцаатай ажиллаж байна.

Үүнд :

  1. “Японд байгаа Монголчуудын нутгийн хурал” – тай 1993 онд ,
  2. Токиогийн “Кокушикон их сургууль”-тай 2002 оноос эхлэн япон хэлний мэргэжлийн багш бэлтгэхээр хамтран ажиллаж байна.
  3. “Бьютек” групптэй хамтран СоЭДС-ийн төгсөгчдийг 1-3 жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх төслийг хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд :
  • 2002-2003 онд 60
  • 2004-2005 онд 34
  • 2006-2007 онд 25 төгсөгчийг Япон улсад ажлын дадлага хийлгэхээр 3 жилийн хугацаатайгаар явуулсан ба дадлагын хугацаа нь дууссан төгсөгчид Улаанбаатар хотод тус группын салбар компанид үргэлжлүүлэн ажиллаж байна.
  1. Япон улсын “ Хакүко” охидын сургууль нь 2 жилийн сургалттай охидын коллеж бөгөөд СоЭДС-тай 2005 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Одоо тус сургуульд 19 оюутан суралцаж байна.
  2. Япон улсын “Сэйжёо” их сургуультай хамтран ажиллах гэрээг 2005 оны 11 сард байгуулсан. Уг гэрээний дагуу СоЭДС-ийн оюутнууд эдийн засгийн мэргэжлийн чиглэлээр хөнгөлттэй суралцаж, мөн ажиллах боломж бүрдэж байгаа юм. Тус сургуульд нийт 36 оюутан суралцаж байна.
  3. Япон улсын “Такүшёокү” их сургуультай багш оюутан солилцооны хөтөлбөр болон хамтын ажиллагааны гэрээг 2006 оны 1 сард хийсэн бөгөөд энэ нь одоо хэрэгжиж байгаа болно.
  4. Тайваны “Кайнан” их сургуулийн япон хэлний тэнхимтэй 2006 оны 4 сард эрдэм шинжилгээний судалгаа, сургалтын солилцооны гэрээ байгуулж тус гэрээний дагуу 10 оюутан 4 жилийн хугацаатай суралцахаар явсан.
  5. Японы “Обирины Их Сургууль”-тай эрдэм шинжилгээний ажил болон оюутан сургалтын солилцооны хамтын ажиллагааны гэрээг 2010 оны 4-р сард байгуулсан. Уг гэрээгээр хоёр тал жил бүр нэг оюутанг 1 жил хүртэл хугацаагаар харилцан солилцож байхаар тохиролцсон болно.
  6. Гадаад улсад ажиллах хүч гаргах сертификатыг 2007 оны 1 сард Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамнаас авч өнөөг хүртэл жил бүр Япон улсад оюутнуудаа дадлагажигчаар илгээж байна.
  7. Голомт банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг сар бүр тэтгэлэг олгох хөтөлбөрт тус сургуулиас 2003-2004 онд 1, 2004-2005 онд 4, 2006-2007 онд 1 оюутан шалгаран тэнцсэн.

Оюутны сурч хөдөлмөрлөх орчин: Номын сан: 15000 гаруй ном сурах бичиг, оюутнууд чөлөөт цагаараа интернэт ашиглах зорилгоор дотоод, гадаад сүлжээнд холбогдсон 20 компьютертай.

Хичээлийн байр танхим : 500 гаруй оюутны суудал бүхий хичээлийн 20 танхимтай буюу үүнд 1 лекцийн, 1 компьютерийн лаборатори орно. Сурах үйл ажиллагааг өргөжүүлэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн Япон хэл - орон судлал, Япон хэлний орчуулагч, Олон улсын эдийн засаг, Олон улсын сэтгүүл зүй, Аялал жуулчлалын менежмент, Компъютер программ хангамж мэргэжлийн чиглэлүүдээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Сургалтын тэтгэмж : Сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилт гаргаж суралцсан оюутанд сургуулийн дотоод журмын дагуу сургалтын зардлыг 15-100 хүртэлх хувиар хөнгөлөн урамшуулдаг.Магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль учраас төрийн албан хаагчийн болон төрийн сангийн буцалтгүй тусламж болон зээл авч суралцах боломжтой.

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584