ХАКУХО ОХИДЫН КОЛЛЕЖ


3 сар 2017

Япон улсын Нара муцийн Оожи хотод байрлах “Хакухо” охидын коллеж нь 1997 онд үүсгэн багуулагдсан бөгөөд “Соёл Эрдэм” дээд сургуультай 2005 оноос хамтын үйл ажиллагаагаа эхэлсэн.

Хакухо коллеж нь доорхи чиглэлээр боловсролын үйл ажилагаа явуулдаг.

Давуу тал.

  • Хоёр жилийн хугацаанд япон хэлийг амжилттай суралцсан оюутнууд Японы бусад их дээд сургуульд элсэн суралцах боломжтой.
  • Оюутан суралцаж байх хугацаандаа япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1,2 – р түвшинд тэнцэх боломжтой.
  • Эх нутагтаа япон хэлний багшаар ажиллах сонирхолтой суралцагчдад багшлах арга барилыг эзэмшүүлдэг.
  • Японы үндэсний соёл болох цайны ёслол, цагаан будааны боов хийх зэрэг зан үйлийг сургахаас гадна бусад орны өндөр нэр хүндтэй сургуулиас зохион байгуулагддаг ажлаар дамжуулан танилцах боломжтой.
  • Оюутны дотуур байртай.

Жилийн сургалтын төлбөр 930000 иен болох бөгөөд “Соёл Эрдэм” дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийн 40%-ийн хөнгөлөлттэй суралцдаг. Сургалтын төлбөрийг 3 хувааж төлдөг бөгөөд эхний ээлжинд 320000 иенийг төлөх ба тухайн оюутныг Японд очиход 1 сарын амжиргааны зардал болгож 100000 иенийг тэтгэлэг олгодог.Оюутан 1-р курстээ сурлагын амжилтаас шалтгаалан 35000~50000 иений тэтгэлэг авах боломжтой.

Шалгалтыг ХАКУХО Охидын коллежид элсүүлэх шалгалтыг тус сургуулийн багш нар жил бүрийн 9 сарын эхний долоо хоногт Монголд ирж авдаг бөгөөд шалгалтын хариу 10 сарын сүүлээр ирж, бичиг баримтын бүрдүүлэлт хийснээр жил бүрийн 4 сард шинэ элсэгчид Япон улс руу  явдаг.

“Хакухо” Охидын коллеж нь 2007 оны хичээлийн элсэлтэндээ манай сургуулиас гадна Монгол улсын Их сургууль, Хүмүүнлэгийн Их сургууль, Улаанбаатар Их сургуулиас оюутан залуус мөн элсүүлсэн юм. Мөн Монгол-Япон төвтэй  хамтарч ажилдаг болсон.

“Хакухо” Охидын коллежийн вэб хуудас: https://www.hakuho.ac.jp

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584