“Хинамацүри” охидын баяр


25 3 сар

         Япон улсын уламжлалт баярын нэг болох охидын баяр нь жил бүрийн 3-р сарын 3-нд болдог. Уг баярын өдөр кимоногоор гоёсон хүүхэлдэйг гэртээ засаж тавьдаг байна. Хүүхэлдэйн хувцас, чимэглэлийг үнэтэй гоёмсог материалаар хийдэг бөгөөд удам дамжуулан өвлүүлдэг аж. Ингэж хүүхэлдэй засах нь эмэгтэй хүүхдийг өвчин зовлон, гай тотгороос хамгаалж байна гэж үздэг байна. 2 сарын сүүлээр хүүхэлдэйгээ засаж 3 сарын 4-ны орой нь буцаан хураадаг ёстой. Хураахгүй бол охин хүүхдийн ирээдүйн гэрлэлт оройтно гэж үздэг байна.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584