ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

БСШУЯ-ны сайдын 2016 оны 3-р сарын 16-ний өдрийн А/86 тоот тушаалаар баталсан журмыг баримтлан сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.

Нэгдүгээр үе шат

1.Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн иргэдэд эхний шатанд дурьдсан мэргэжилд доорхи хичээлүүдээр ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг тооцно.

Үүнд:

Хоёрдугаар үе шат

1. ЭЕШ-аар 400-аас дээш оноо авсан тохиолдолд СоЭДС-д элсэх болзлыг хангасан гэж үзнэ.
2. ЭЕШ-аар 400-аас доош оноо авсан элсэгчийг 2-р шатны шалгаруулалтанд оруулна. Шалгалт тус бүр 100 онооны үнэлгээтэй бөгөөд авсан нийт онооны 80-аас дээш бол СоЭДС-д элссэнд тооцно.
3. Дээд боловсролтой иргэн эзэмшсэн боловсролын чиглэлээсээ өөр чиглэлээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол сургуулийн элсэлтийн комисст шууд хандан элсэнэ.
4. Элсэхийг хүссэн гадааадын иргэн өөрийн эх хэлээрээ эссэ бичих ба ярилцлагад орно.
5. Авъяас шаардах сэтгүүлчийн мэргэжлээр элсэх элсэгч ЭЕШ-ын оноо тэнцсэн тохиолдолд 2-р шатны шалгаруулалтанд орно. Энд мэргэжлийн чиглэлээр нэмэлт элсэлт эссэ-г тодорхой сэдвийн дагуу бичиж, шалгуулна.
6. Япон хэлний орчуулагч, япон орон судлал мэргэжлээр элсэх элсэгчийг

- Хот, улсын олимпиадад амжилттай оролцож байр эзэлсэн

- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1, N2 зэрэгтэй

- Тус сургуулийн япон хэлний урт болон богино хугацааны дамжааг 80 хувиас дээш үнэлгээтэйгээр төгссөн тохиолдолд тухайн чиглэлээр элсэхийг хүсвэл шууд элсүүлнэ.

СоЭДС-д элсэх болзол хангасан элсэгчийг БСШУЯ-аас тогтоосон хяналтын тоонд багтаан мэргэжил сонгуулж элсүүлнэ.
Хөдөө орон нутагт сургуулийн элсэлтийн салбар комисс томилон ажиллуулна.
Болзол хангасан элсэгч 2016.08.25-2016.08.30-ны хооронд сургууль дээр ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

-ЭЕШ-ын онооны батламж бичиг
- Суралцах эрхийн бичиг
- Хувийн хэрэг
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй зураг 6 хувь

-Сургалтын төлбөр төлсөн баримт /төрийн сангийн зээл болон буцалтгүй тусламж зэрэгт хамрагдах хүсэлтэй бол холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг, эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ/

-Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн эх хувьтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Дээрх материалуудыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байх.

-Бүртгэлийн хураамж 8000 төгрөг.

Элсэгчдийг 2017 оны 7-р сарын 1-ээс эхлэн СоЭДС-ийн хичээлийн байранд бүртгэнэ.
Захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс элсэлттэй холбоотой үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.

[youtube]https://www.youtube.com/watch?v=UjXnRP6Y_Q0&feature=youtu.be[/youtube]

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584