“Япон соёлын наадам”-д манай сургуулийн хамт олон оролцлоо


26 2 сар

Ес дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ нь 9 сарын 15, 16-нд 1100-1700 цагт Сүхбаатарын талбай дээр үнэгүй, сугалаатай, бэлэгтэй үйл ажиллагааг зохион явуулсан. Энэхүү арга хэмжээнд Япон, Хятад, Солонгос улсын мэргэжлийн үсчингүүд үнэгүй үс засах, японы үндэсний урлагын тоглолт, Индра уламжлалт Тайко бөмбөрийн багын тоглолт, япон бараа бүтээгдэхүүний сугалаатай үзэсгэлэн худалдаа гэх мэт олон арга хэмжээ зохиогдсон билээ. “Соёл-Эрдэм” дээд сургуулийн багш, оюутнууд япон соёлыг түгээх энэхүү урлагын тоглолт үзүүлж, сургуулиа сурталчилж, идэвхитэй оролцлоо.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584