Япон улсын Эзэн хаан Акихито суудлаасаа буух шийдвэр гаргажээ


25 3 сар

           Япон улсын Эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр суудлаасаа бууж, түүний ууган хүү хунтайж Нарухито тавдугаар сарын 1-нээс шинэ хаан болох талаар ТАСС агентлаг мэдээлэв. “NHK” телевизийн сувгийн мэдээлснээр, өнөөдөр (XII/01) Японы ерөнхий сайд Шинзо Абегийн оролцсон тус улсын Тусгай зөвлөлийн уулзалтаас энэхүү шийдвэрийг гаргасан байна. Японы Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзсан нь тус улсын түүхэнд анхны тохиолдол юм. Эзэн хааны биеийн байдал тааруу байгаа нь өндөр сэнтийгээсээ татгалзах шалтгаан болжээ. Тэрбээр зүрх муутай төдийгүй хорт хавдар туссаны улмаас хагалгаанд орж, тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэрээр “биеийн байдал муудаж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байх гэсэн болгоомжлолоос үүдэн хаан ширээнээсээ буухаар боллоо” гэв. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Японы Эзэн хаан амьд байхдаа ширээнээсээ буухыг зөвшөөрдөггүй бөгөөд тус улсын Засгийн газар дээрх асуудалтай холбоотойгоор Эзэн хааны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой болсныг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Эх сурвалж: http://tv5.mn

 

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584