Япон хэлний түвшин тогтоох шалгалтыг сургуулийн хэмжээнд нийт 86 оюутан өгөв


21 2 сар

Japanese Language Proficiency Test буюу JLPT –ийг Монгол улсад жил бүрийн XII сард зохион байгуулдаг. 2018 оны 12 дугаар сарын 02-нд зохион байгуулагдсан уг шалгалтанд манай сургуулийн 86 оюутан бүртгүүлж шалгалт өгсөн байна. Шалгалтын хариу ирэх 1 дүгээр сарын 20-нд цахимаар, 2019-оны III сард шалгуулагч тус бүрт батламж нь ирдэг юм.
Энэхүү Япон хэлний түвшин тогтоох шалгалтыг өгснөөр япон хэл суралцаж буй оюутнууд хэлний мэдлэг чадварын түвшингээ баталгаажуулж Япон улсын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах нэг үндсэн шалгууртай болдогоос гадна Монгол улсад ажил эрхлэх тохиолдолд ч энэхүү хэлний мэдлэгийн батламж зайлшгүй шаардлагатай болдог.

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584