2018 оны шилдэг оюутнууд тодорлоо


22 2 сар

Улиран одож буй 2018, угтан ирж яваа 2019, хоёр оны зааг дээр сүүлийн 2 улиралд 3.7 оос дээш голч дүнтэй суралцаж сурлагын амжилт үзүүлсэн Япон хэлний орчуулагчийн IV ангийн оюутан А. Гантуяа, Д. Хулан, компьютер програм хангамжийн IV ангийн оюутан Я. Мөнгөн-Очир, Ж. Анар нарыг, мөн тив, дэлхийн тэмцээнд монгол улсынхаа болон сургуулийнхаа нэрийг цуурайтуулж, 2015, 2016 оны Сонирхогчдын Сумо бөхийн ДАШТ-ээс хошой хүрэл медаль, 2018 онд Төв аймгийн Баянхангай сумын 41 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн оюутан Г.Хишигбат, 2018 оны Зүүн Азийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Кураш бөхийн азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн оюутан Б.Тэнгис нарыг “Соёл-Эрдэм” дээд сургуулийн 2018 оны шилдэг оюутнаар шалгаруулж, өргөмжлөлс олгон, мөнгөн шагналаар шагнав.
Сурлагын амжилтаараа манлайлсан Япон хэл орчуулагчийн 1В-1 ангийн оюутан Б.Буджаргал нарыг 2018 оны шилдэг оюутнаар шалгаруулж, өргөмжлөл олгон, мөнгөн шагналаар шагнав. Мөн номын сангийн шилдэг уншигч оюутнаар Олон улсын эдийн засгийн III ангийн оюутан Н.Мөнхжаргал шалгарлаа.
Оны шилдгээр тодорч, сурлага, бүтээл, спортын амжилтаар шинэ оноо угтаж буй оюутан залуусдаа “Соёл-Эрдэм” дээд сургуулийн нийт хамт олны баярыг хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
“Соёл-Эрдэм” дээд сургуулийн
Сургалтын алба

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584