ОЮУТНЫ БҮТЭЭЛ

04 2017

Орчин үеийн цагаан сар ба хар нулимс

    Нархан охин том алаг нүдтэй, дугараг бөөрөнхий царайтай, дуу шуутай сэргэлэн цовоо охин билээ. Тэрээр айлын ганц охин хэдий ч эрхлэн суух нь тун ховор. Нагац ах, бэргэн эгч, эмээгийн гарын үзүүрт, хуруун чинээ биендээ багтамгүй их ажлыг нар мандахаас үдшийн бүрий шингэтэл хугас минут ч амрахгүйгээр, ойр зуурын бүхэл ажилд зарагдан балчир нас […]

Дэлгэрэнгүй

04 2017

Миний баатар

    Амьдрал гэх тэмцэл дунд өрнөдөг тулаанд няцашгүй тулалдсаар өдийг хүрчээ аав минь. Миний аав тэртээ 1968 оны өвөл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Жанчив хэмээх сэхээтэн айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Эхээс дөрвүүлээ. Гурван настай байхдаа төрсөн нутгаа орхин ээж, аав, эгч, дүүтэйгээ хөгжил даган тэртээ Улаанбаатар хотыг зорьсон байна. 1970-аад онд тухайн нийгмийн […]

Дэлгэрэнгүй

04 2017

ХАЙР

    “Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижиг тусмаа чамин” гэсэн үг байдаг. Би энэ үгний утгыг ээжийгээ хараад л ойлгосон юм. Миний ээж жижиг биетэй, том алаг нүдтэй сайхан эмэгтэй бий. Хэдий бие нь жижиг ч гэлээ амьдралын олон том даваанд биендээ багтамгүй их хүчийг, сэтгэлдээ баймгүй их зориг тэвчээрийг гарган амьдарч буй. Миний ээжийг […]

Дэлгэрэнгүй

04 2017

Сургууль минь баяртай

Сар гийсэн саруулхан танхим Соёл Эрдэм Сургууль чамдаа мэхийн ёслий Оюутан байсан нэр л үеийг салхи татуулан аваад одсон Сэрүү татсан намрын нэг өдөр Санаандгүй чамаар ороод гарах Салхинд элэгдсэн нэмээр хуучирсан байсан Саяхан чи нүд булаам өргөө байсан Самбарын чинь өмнө бид Ханз үсэгээ заалгаж байсан Сүүдэр тусдаггүй өндөр барилга Соёл эрдэм нэртэй цагаан […]

Дэлгэрэнгүй

04 2017

Итгэл хайрлагч
(хөрөг)

Жаран насыг хүрэх гэж яваа гэхэд, дэндүү хүүхэд шиг гэнэн зантай, хэнд ч хар муу санадаггүй, өрөвчхөн сэтгэлтэйдээ та минь. Хөнгөн шингэн биетэй, барагтай л өвчин хэлж хүүхдүүдийнхээ сэтгэлийг зовоолгүй, ажил сургуулиа, тараад очиход хоолтой ундтай угтдагдаа. Миний ээж Жаварын Ёндонгийн бага хүү Жамбын гэрт 1956 оны 6 дугаар сарын 3нд Хөвсөл аймгийн Их Уул […]

Дэлгэрэнгүй

04 2017

Хайраа битгий нуугаач (Эсээ)

    Хайр гэдэг чухам юу юм бол. Хүмүүсийн ярьдаг мөнхийн сэдэв бол хайр. Хэн нэгнийг хаашаа алга болчихов хэмээн санаж, хүлээх сэтгэлийн шаналалт орон зай юм болов уу эсвэл хэлсэн үгэнд учиргүй баярлаж бас гомдож туних тэр агшин юмуу. Нэгэн хайрын түүх өгүүлье. Зуны сэрүүн хирнээ сэтгэл булаам орой Болд найзыгаа байрных нь гадаа хүлээж […]

Дэлгэрэнгүй

04 2017

Аз жаргал хэмээгч

    1.  Аз жаргал хэмээгч сэтгэлийн амар амгаланд айлчлах явдал Аз жаргал хэмээх амьсгалсан он жилүүдийн тоогоор биш  мартагдашгүй өнгөрүүлсөн хором мөч бүхний тоогоор хэмжигддэг байна. Аз жаргал хэмээгч ийн сэтгэвээс сэтгэлийн амар амгаланд айлчлах явдал мэт. Бодол боломжоор дүүрэн, санаа сайхан бүхнээр гэрэлтэж байвал аз жаргал хэмээх аяндаа оршин байх мэт. Харин ядуурсан сэтгэлгээтэй, […]

Дэлгэрэнгүй

03 2017

PC тоглоомын газраас “Шар хад”-ны эмнэлэг рүү

Сүүлийн  хэдэн жилд манай улсад интернэт тоглоомонд донтогсдын тоо маш хурдтайгаар нэмэгдсэн гэдэг. 1998 оноос эхлэн “Sega” буюу видео тоглоом орж ирсэнээр одоогийн “PC” тоглоомын газрын суурь нь тавигдсан. Энэхүү “PC” тоглоомын газар нь тоглох дуртай хүүхдүүдийг өвчтөн, цаашлаад донтон болгож эмнэлэг рүү илгээсээр байгаа билээ.

Дэлгэрэнгүй

03 2017

ЯДУУРАЛ

Эрүүл мэнд эрхэм баян Эрдэм ном удаах баян  Эд хөрөнгө адаг баян гэдгийг эрхэмлэсээр ирсэн ард түмэн билээ бид. Өнөөгийн нийгэмд Эрдэм мэдлэг, авъяас чадвартай нь бус арга зальтай, завших хүсэл сэтгэлтэй, ичих булчирхайгүй  хэсэг бүлэг хүмүүс нь буруу аргаар баяжиж,улам их эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө бие биетэйгээ тэмцэлдэх “гаж” үзэгдэл бий болжээ.

Дэлгэрэнгүй

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584