“MAYA STAFFING” компаний ажилтан Үэмацү Наримасагийн сэтгэгдэл


25 3 сар

         Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
“MAYA STAFFING” компаний ажилтан Үэмацү Наримаса байна. Миний бие “Соёл Эрдэм” дээд сургуульд 3-р сарын 11, 12-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Монгол улсад анх удаа ирж байгаа бөгөөд эхний өдөр тус сургуулийн 2 оюутан өөрийн хотоо танилцуулж, нэг өдрийн турш аялал хийсэн. Монгол оюутнууд эелдэг дотно, найрсаг сэтгэлээр намайг угтан авч, бүхэл өдрийг хамтдаа өнгөрөөсөнд сэтгэл их догдолсон.
Энэхүү айлчлалын үеэр сургуулийн багшлах бүрэлдэхүүнтэй танилцаж, мөн тухайн өдрийн япон хэлний хичээлд хамрагдсан. Энэ сургуулийн олон оюутнууд Япон улсад дэвшин суралцдаг гэдгийг ч бас ойлгосон. Энэ мэтчилэн 2 орны гадаад харилцааны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйг өөрийн биеэр мэдэрлээ.
“Соёл Эрдэм” дээд сургуульд айлчилснаар цаашид Монгол орныг өөр өнцгөөс харах болж хувьдаа их баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрнэ гэж найдаж байна. Маш их баярлалаа.

2019.03.12

 

share

G.Chagdarjav street, Soyol erdem surguuli, Ulaanbaatar, Mongolia

info@soyolerdem.edu.mn

+976 7011-8584