
СОЁЛ ЭРДЭМ ДЭЭД СУРГУУЛЬ
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ
Бүртгүүлэх

СОЁЛ ЭРДЭМ АХЛАХ СУРГУУЛЬ
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
Бүртгүүлэх



ЯАГААД "СОЁЛ-ЭРДЭМ" ДЭЭД СУРГУУЛИЙГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

Япон хэлний сургалтаараа Монголдоо шилдэг "Соёл-Эрдэм" дээд сургуулийг сонгон суралцсанаар салбартаа өрсөлдөхүйц шилдэг боловсон хүчин болон бэлтгэгдэх болно



Манай сургууль нь оюутан суралцагч, төгсөгч нартаа Япон улсын 30 гаруй байгууллагаас сонгон дадлага хийх болон ажиллах боломжийг олгодог.


"Соёл-Эрдэм" дээд сургуулийг сонгон суралцсанаар Япон улсад цалинтай дадлага хөтөлбөрт хамрагдаж сургалтын төлбөрөө 100% төлөх боломжтой.


Програм хангамж

Эдийн засаг

Олон улс, орон судлал /Япон/

Аялал жуулчлалын менежмент

Япон хэлний орчуулагч
ЯПОН ХЭЛ
ГАДААД ХАРИЛЦАА
СУРГАЛТЫН ТӨЛБӨР
Интерншип хөтөлбөрт хамрагдан Японд ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд би өөртөө маш их хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Япон улсын өндөр хөгжил, хүмүүсийн хичээнгүй байдал, нэг зүйлд тууштай хандах гээд би маш их зүйлийг сурч мэдсэн. Хэрэв та өөрийгөө нээж, хөгжүүлэхийг хүсч байвал интерншипийг сонгоорой.

Болортуяа
Оюутан
Намайг Далантай гэдэг. Одоо 21 настай. Энэ жил Соёл-Эрдэм дээд сургуулийн Япон хэлний орчуулагчийн ангид элсэн орсон. Ирэх жил Япон явж суралцах болсондоо баяртай байна. Анх энэ сургуульд ороод багш нарын заах арга зүй болон харилцааны соёл нь үнэхээр таалагдсан. Мөн Японд суралцаж байх хугацаандаа хичээлээ цахимаар судалдаг нь давуу тал юм.

Далантай
Оюутан
Миний нэрийг Гэрэлт-Од гэдэг. Би Соёл-Эрдэм дээд сургуулийн орчуулагчийн ангийн 1-р курсийн оюутан. Би үзэсгэлэнт байгалтай газраар аялах дуртай. Японы хүүхэлдэйн кино болон соёлыг маш их сонирхдог. Энэ жил Япон явах болсондоо баяртай байна. Япон явж сурч мэдэх зүйл олон байгаа болохоор цаашид улам хичээх болно.

Гэрэлт-Од
Оюутан
Сайн байна уу? Намайг Энх-Оюун гэдэг. Япон хэл сурч, Япон улс руу явах сонирхолтой тул энэхүү сургуулийг сонгож орсон юм. Япон хэл сурах тусам улам сонирхолтой болж байна. Сургуулийн шугамаар Япон улс руу явах болсондоо маш их баяртай байгаа. Ийм боломж олгосон багш нар болон сургуулийн хамт олондоо баярлалаа.

Энх-Оюун
Оюутан
Сайн байна уу? Соёл эрдэм дээд сургуулийн төгсөх курсын оюутан Улсмандах байна. Өнгөрсөн жилийн 7 сараас сургуулийн шугамаар 1 жилийн хугацаатай Япон улсад цалинтай дадлага хийхээр болсон. Жилийн хугацаа удаан мэт санагдаж байсан ч маш хурдан өнгөрч олон зүйлийг сурч мэдсэн үр дүнтэй цаг хугацаа болж байна.

Улсмандах
Оюутан
Сайн байцгаана уу? Ч.Наймангал байна. Ахлах ангид байхаасаа япон хэл, япон соёлыг сонирхох болж сургуулиа төгсөөд Соёл-Эрдэм дээд сургуульд элсэн орсон. Ирэх жил Япон улсад суралцахаар явах болсондоо үнэхээр баяртай байна. Ийм сайхан боломж олгосон Соёл-Эрдэм дээд сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Наймангал
Оюутан

Шийлэг Батбаяр
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улаанбаатар хотноо Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын бүх холбоотны Хөдөлмөрийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурыг дүүргэсэн. Аж үйлдвэрийн эдийн засагч, зохион байгуулагч мэргэжилтэй, Ph.D доктор, Хөдөлмөрийн дээд сургууль, Гавьяат Эдийн засагч, Соёл Эрдэм дээд сургуулийн профессор

Готов Аким
Соёл Эрдэм дээд сургуулийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Б. Ренчиний нэрэмжит шагналтан, Монголын орчуулгын эвлэлийн шагналт, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналтай, ЮНЕСКО-гийн соёрхолтой, Сан Францискод /АНУ/ төвтэй Дэлхийн соёл урлагийн академийн байнгийн гишүүн, уг академийн Утга зохиолын доктор (Doctor of Literature /Litt. D/), профессор

Лувсандамба Дашням
Соёл Эрдэм дээд сургуулийн ЭрдмийнЗөвлөлийн гишүүн, Монгол улсын Ардын багш, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Хүмүүнлигийн ухааны Академийн Ерөнхийлөгч, Монгол уламжлал Академийн Тэргүүн, ШУА-ийн Бага Чуулганы гишүүн

Цэрэндаш Оюунбаатар
Соёл Эрдэм дээд сургуулийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Алтан гадас одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүн, Тэргүүний өмгөөлөгч, Татварын хүндэт тэмдэг, Монгол улсын гавьяат хуульч,

Ч.Чимидсүрэн

Н.Алтантунгалаг

С.Болдбаатар

Д.Алимаа

Ө.Нямсүрэн

Ц.Энхээ

Ж.Цогт-Эрдэнэ

Б.Хонгорзул

Jonathan Sande

Б.Энхжин
Соёл-Эрдэм дээд сургуулийн гадаад хамтын ажиллагаатай их дээд сургууль, байгууллагууд




























