ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол болон Япон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн бэлтгэнэ.
Япон улсын 100% хөрөнгө оруулалттай Соёл-Эрдэм Дээд Сургууль 1993 онд байгуулагдсан. Манай сургууль нь япон хэлний боловсролын чиглэлээр Монгол улсдаа тэргүүлэгч сургууль бөгөөд япон улсын 30 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байна. Бид одоогийн байдлаар 1500 гаруй оюутныг төгсгөж, нийт төгсөгчдийн 40 орчим хувь нь Япон улсад суралцаж, ажиллаж байна.
Бидний тухай дэлгэрэнгүй
Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Макихара Соичи — сургуулийн үүсэл, эрхэм зорилгын тухай.
Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг — багш, оюутан, төгсөгчид болон хамтран ажиллагч нартаа зориулсан мэндчилгээ.
Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Захирал, Чанарын үнэлгээний алба болон 4 үндсэн зохион байгуулалт.
2003, 2010, 2020 онуудад магадлан итгэмжлэгдсэн. 2026 оны 4 дэх удаагийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явагдаж байна.
Монгол болон Япон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн бэлтгэнэ.
Япон судлалын чиглэлээр Монгол улсдаа тэргүүлэгч сургууль байх.
Эрдмийн өндөр оргилоос ертөнцийг харъя