Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
Макихара Соичи
Соёл-Эрдэм дээд сургууль япон хэлний боловсролыг голлодог Монголын цорын ганц сургууль юм. Соёл-Эрдэм дээд сургууль нь Монгол Японы ард түмний найрамдал, хамтын ажиллагаа болон дэлхийн Монголчуудын холбоо харилцаа, хайр хүндлэлийн дүнд байгуулагдсан болно. Монгол үндэстэн нь Монгол улсын нутгийг төвөө болгон Хятад,ОХУ ын өргөн уудам нутагт тархан суурьшиж иржээ. Хорьдугаар зуун монгол үндэстний хувьд их гүрнүүдийн нударга дор хэцүү бэрхийг туулсан үе байлаа. 1989 онд Зөвлөлт улс болон Зүүн Европын орнуудаас эхтэй ардчиллын салхи Монгол оронд шинэ сэтгэлгээ, шинэлэг уур амьсгал авчирсан юм. Ингэж Зөвлөлт гүрний далан жилийн диктатур эцэс болж Монгол улсын туурга тусгаар байдал сэргэж, Монголчууд эх нутагтаа эзэн байх алтан боломж олдож билээ. Улс орнууд даяарчлагдан буй энэ цагт олон талын мэдлэгтэй, цар хүрээтэй сэтгэж чадах, тавиун зөөлөн сэтгэлтэй, сэтгэлээсээ аливаад ханддаг хүн , мэргэшсэн хүний нөөц шаардагдаж байна. Соёл-Эрдэм дээд сургуулийн зорилго нь хүний нийгмийн энх амгалан, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл зүрхтэй, үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгээр алагчлах,ялгаварлах үзэл бодолгүй, өөрийн итгэл үнэмшилтэй хүмүнийг сургах боловсруулах явдал мөн. Хүн хүндээ нөхөр байх хүн төрөлхтөний хамтын нийгэмлэгийн нэг эд эс, энэрэнгүй нийгмийн салаа мөчир байх хүмүнийг бэлдэж гаргах явдал мөн. Бид боловсролоор дамжуулан их Чингис хааны аливаад өгөөмөр хандах үзэл санаа, Даяар Монголын уламжлалт сэтгэлгээ, нөхөрлөл, эр зоригийн дээдийг сурч мэдэх хэрэгтэй байна. Хүний тусыг мартдаггүй байх, итгэлцлийг эрхэмлэх, ёс зүйтэй байх тэр ухааныг, өсөн дэвжихийн гайхамшгийг. Дэлхийн Монголчууд сэргэн мандсан Монгол улсын иргэдийн мөрөөдөл, ирээдүйдээ итгэх итгэлээр жигүүрлэн улам цэцэглэн хөгжихийг баясан хүлээж байна. Соёл-Эрдэм дээд сургууль нь хүмүүнлэг ардчилсан нийгмийн тулд, үндэстнийхээ бадрал хөгжлийн төлөө бүхнээ зориулах итгэл сэтгэл зүтгэлтэй хүмүн бэлдэх боловсрол соёлын байгууллага байхын төлөө цаашид ч хичээн ажиллах болно
“Соёл-Эрдэм” дээд сургууль нь 1996 онд Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Япон хэлний багш орчуулагч” мэргэжлээр 60 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 2003 онд анх удаагаа, 2010 онд хоёр дахь удаагаа 2020 онд гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Өдгөө Япон хэлний орчуулагч, Япон орон судлал, Эдийн засаг, Аялал жуулчлалын менежмент, Компьютер программ хангамж гэсэн 6 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 5 давхар 1316.4 ам метр сургалтын байртай. 2022 онд шинэ хичээлийн байр нэмж ашиглалтад орохоор барилгын ажил явагдаж байгаа.
Түүхэн замнал
1993 он
Соёл Эрдэм дээд сургууль байгуулагдав
2003 он
2003 онд анх удаагаа магадлан итгэмжлэгдэв
2010 он
2010 хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв
2020 он
2020 онд гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв
2022 он
2022 онд шинэ хичээлийн байр нэмж ашиглалтад орохоор барилгын ажил явагдаж бай

Багшийн ажиллах, оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлж, япон хэл, соёлыг эзэмшсэн, Монгол-Японы болон олон улсын харилцааг бүх талаар бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтнийг нийгмийн хэрэгцээ захиалгад үндэслэн бэлтгэхэд оршино.

“Соёл-Эрдэм” дээд сургууль нь боловсролын салбарт өөрийн гэсэн онцлог үйл ажиллагаараа байр суурь эзэлсэн, олон улсын шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, Япон улстай нягт хамтын ажиллагаатай, судалгаа шинжилгээ-дадлага хослуулсан сургалтын байгууллага байх болно.

“Чанартай сургалт, Япон соёл”

Хичээнгүй суралцагч, Чадвартай багш, Япон хэл, соёл

Соёл-Эрдэм дээд сургуулийн
эрдэмтэн багш нар

Соёл Эрдэм дээд сургуулийн захирал Ч.Чимидсүрэн

Дэлхийд өрсөлдөгчийг Японд бэлтгэнэ
1 Тус сургууль нь анх 1993 оны 9 сард япон хэлний дамжаа байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаад улмаар 1996 оноос Соёл Эрдэм дээд сургууль болон өргөжсөн. Байгуулагдсан цагаас нь эхлэн Монгол Японы олон эрдэмтэн багш нар япон хэлний тэнхмийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, япон хэл, соёл, зан заншлыг заан таниулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Япон хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгсгөж байгаад 2000 оноос Олон улсын эдийн засагч, Олон улсын сэтгүүлч, Компьютер программ хангамж, Аялал жуулчлал-менежмент зэрэг мэргэжлийн ангиуд нэмэгдсэн. Тус сургуулийн бүх мэргэжлийн ангийн оюутнууд 4 жилийн турш япон хэл сурах боломжтой байдаг бөгөөд япон хэлний ангийн оюутнууд төгсөлтийн дипломын ажлыг япон хэлээр бичиж хамгаалдаг нь тус тэнхимийн онцлог болно. Япон хэлний тэнхим нь өдөр тутмын сургалт явуулахын зэрэгцээ соёл хүмүүжлийн ажлыг идэвхтэй зохион явуулдаг. Жил бүрийн 12 сард “Бүнкёосай” хэмээх япон хэл, соёлын баярыг зохиож оюутнууд япон дуу дуулан, шүлэг уншиж, уран илтгэл тавин, жүжиг тоглож, үеийн найз нөхөд эцэг эхдээ тайлагнадаг. Түүнээс гадна сар бүр Японы соёлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг. Жишээлбэл “Миний мэдэх Япон орон” асуулт хариултын тэмцээн, Цаасан нугалбарын сургалт, “Ханз үсгээр хэн сайхан бичих вэ?” уралдаан, “Камишибай буюу зурагт үлгэрийг хэн сайн ярих вэ?”, “Япон дууг хэн сайн дуулах вэ?” зэрэг олон тэмцээн уралдааныг жил бүр амжилттай явуулж байна. Тус тэнхимд японы мэргэжилтэн багш нар болон японд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай багш нар ажиллаж, анхан шатны япон хэл, япон хэлний ханз, дунд болон ахисан шатны дүрэм, зохион бичлэг, японы түүх, японы уран зохиол, аман орчуулга, аяллын япон хэл, харьцуулсан хэлзүй, япон монгол орчуулга зэрэг олон төрлийн хичээлийг япон хэлээр зааж байна. Багш нар жил бүр япон хэлний багш нарын сургалт семинарт оролцох, япон хэлний түвшин тогтоох шалгалтад ассистант багшаар ажиллах зэргээр Монголын япон хэлний багш нарын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Японы засгийн газрын тэтгэлгээр 1999 оноос хойш олон оюутан Япон улсад суралцсан байна. Мөн тус сургуулийн оюутнууд Япон улсад хэлний дадлага хийхийн зэрэгцээ хамтын ажиллагаатай Японы олон их дээд сургууль, коллежид элсэн суралцах боломжтой байдаг.
“Соёл-Эрдэм” дээд сургууль нь анхлан байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад харилцааны тал дээр түлхүү анхааран ажиллаж ирсэн. Япон улсын их, дээд сургууль, мэргэжлийн сургууль, аж ахуйн нэгж зэргүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан хамтран ажиллаж оюутан залуус, боловсон хүчнийхээ боловсролд анхааран ажиллаж байна. Тийм учраас япон улстай нягт холбоотой ажиллаж, жилээс жилд хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлэн улам бүр гадагшаа чиглэсэн сургалт, семинар явуулахаас гадна япон улсын их, дээд сургуульд 2+2 болон 1+3, тусгай мэргэжлийн сургуулиудтай 1+1 зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлэх тал дээр онцгой анхаарал тавин ажиллаж байна.
1 Соёл Эрдэм дээд сургуулийн “Хажимэ”номын сан нь 1996 онд байгуулагдсан үеэс багш оюутнуудын мэргэжил, мэдлэг дээшлүүлэх, бие даан суралцах боломжоор хангахад сургалтын ажлын бүрэлдэхүүн хэсэг болон ажиллаж байна. Номын сангийн эрхэм зорилго,эрхэмлэх зарчим бол оюутнуудад мэдээлэл хүргэж,мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Номын сан нь багш,суралцагчдад зориулсан 16,000 номын цуглуулгатай. Цуглуулгын 60 орчим хувийг гадаад сурах бичиг болон заах арга зүйн сурах бичгүүд эзэлдэг. Мөн сургуулийн онцлогоос шалтгаалж багш оюутан ашиглах япон номын фондтой бөгөөд уг фонд нь олон төрлийн япон хэлний толь бичиг, уран зохиол, Монгол Японы түүх, компьютер/IT, эдийн засаг, манга, үлгэр, Япон уран зохиолын номууд зэрэг олон төрлийн номоос бүрддэг. Электрон каталогд үндэслэн бүх ном товхимлыг ойлгоход хялбар байдлаар ангилсан нь шаардлагатай номоо хайхад хялбар болгож, таны цагийг илүү хэмнэнэ.
1 Тус сургууль нь анх 1993 оны 9 сард япон хэлний дамжаа байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаад улмаар 1996 оноос Соёл Эрдэм дээд сургууль болон өргөжсөн. Байгуулагдсан цагаас нь эхлэн Монгол Японы олон эрдэмтэн багш нар япон хэлний тэнхмийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, япон хэл, соёл, зан заншлыг заан таниулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Япон хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгсгөж байгаад 2000 оноос Олон улсын эдийн засагч, Олон улсын сэтгүүлч, Компьютер программ хангамж, Аялал жуулчлал-менежмент зэрэг мэргэжлийн ангиуд нэмэгдсэн. Тус сургуулийн бүх мэргэжлийн ангийн оюутнууд 4 жилийн турш япон хэл сурах боломжтой байдаг бөгөөд япон хэлний ангийн оюутнууд төгсөлтийн дипломын ажлыг япон хэлээр бичиж хамгаалдаг нь тус тэнхимийн онцлог болно. Япон хэлний тэнхим нь өдөр тутмын сургалт явуулахын зэрэгцээ соёл хүмүүжлийн ажлыг идэвхтэй зохион явуулдаг. Жил бүрийн 12 сард “Бүнкёосай” хэмээх япон хэл, соёлын баярыг зохиож оюутнууд япон дуу дуулан, шүлэг уншиж, уран илтгэл тавин, жүжиг тоглож, үеийн найз нөхөд эцэг эхдээ тайлагнадаг. Түүнээс гадна сар бүр Японы соёлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг. Жишээлбэл “Миний мэдэх Япон орон” асуулт хариултын тэмцээн, Цаасан нугалбарын сургалт, “Ханз үсгээр хэн сайхан бичих вэ?” уралдаан, “Камишибай буюу зурагт үлгэрийг хэн сайн ярих вэ?”, “Япон дууг хэн сайн дуулах вэ?” зэрэг олон тэмцээн уралдааныг жил бүр амжилттай явуулж байна. Тус тэнхимд японы мэргэжилтэн багш нар болон японд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай багш нар ажиллаж, анхан шатны япон хэл, япон хэлний ханз, дунд болон ахисан шатны дүрэм, зохион бичлэг, японы түүх, японы уран зохиол, аман орчуулга, аяллын япон хэл, харьцуулсан хэлзүй, япон монгол орчуулга зэрэг олон төрлийн хичээлийг япон хэлээр зааж байна. Багш нар жил бүр япон хэлний багш нарын сургалт семинарт оролцох, япон хэлний түвшин тогтоох шалгалтад ассистант багшаар ажиллах зэргээр Монголын япон хэлний багш нарын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Японы засгийн газрын тэтгэлгээр 1999 оноос хойш олон оюутан Япон улсад суралцсан байна. Мөн тус сургуулийн оюутнууд Япон улсад хэлний дадлага хийхийн зэрэгцээ хамтын ажиллагаатай Японы олон их дээд сургууль, коллежид элсэн суралцах боломжтой байдаг.
1996 онд Монгол тэнхим гэж байгуулагдсан бөгөөд монгол хэл бичгийн хичээлийг дагнан заадаг байсан. Соёл Эрдэм дээд сургууль 2000 оноос эхлэн Эдийн засаг-Япон хэл, Сэтгүүлзүй-Япон хэл, Аялал жуулчлал менежмент, Компьютер програм хангамжийн мэргэжлээр бакалаврын сургалт явуулах болсноор дараах тэнхимүүд 2010 он хүртэл ажиллаж байлаа. - Эдийн засаг-Компьютер програм хангамжийн тэнхим - Англи хэл- Аялал жуулчлалын тэнхим - Монгол хэл-Сэтгүүлзүйн тэнхимүүдтэй байсан. 2010 оноос дээрхи тэнхимүүдийг нэгтгэн “Мэргэжлийн тэнхим” нэртэйгээр одоо хүртэл ажиллаж байна. Мэргэжлийн тэнхим нь Эдийн засаг, Компьютер програм хангамж, Аялал жуулчлалын менежментийн бакалаврын сургалт явуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, оюутан хөгжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд гавьяат эдийн засагч-1, доктор профессор-2, магистр-4, дэд профессор, ахлах багш, лаборант багш гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
This site is registered on wpml.org as a development site.