Соёл-Эрдэм дээд сургууль дараах мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 1.11, 4.4 дэх заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар тушаал, СЭДС-ийн захирлын 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/10 тоот тушаалыг үндэслэн сургуулийн элсэлтийн комисс ажиллана.

Соёл-Эрдэм дээд сургууль нь дараах хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.


Танилцуулга

Програм хангамж


Танилцуулга

Япон хэлний орчуулагч


Танилцуулга

Олон улс, орон судлал /Япон/


Танилцуулга

Аялал жуулчлалын менежмент


Танилцуулга

Эдийн засаг

Хөтөлбөр Хичээлийн нэрс ЭЕШ-ын оноо
1 Програм хангамж Математик, Гадаад хэл 480-аас дээш
2 Япон хэлний орчуулагч Монгол хэл, Гадаад хэл 480-аас дээш
3 Олон улс, орон судлал /Япон/ Монгол хэл, Гадаад хэл 480-аас дээш
4 Аялал жуулчлалын менежмент Газар зүй, Гадаад хэл 480-аас дээш
5 Эдийн засаг Математик, Гадаад хэл 480-аас дээш

Элсэлтийн журам

1. Элсэхийг хүссэн хувийн өргөдөл.
2. 2-оос багагүй хичээлээр ЭЕШ өгөн 480-аас дээш оноо авсан тохиолдолд Соёл Эрдэм дээд сургуульд элсэх болзлыг хангасан гэж үзнэ.
3. Дээд боловсролтой иргэн эзэмшсэн боловсролын чиглэлээсээ өөр чиглэлээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол сургуулийн элсэлтийн комисст хандан шууд элсэнэ.
4. Элсэхийг хүссэн гадааадын иргэн өөрийн эх хэлээрээ эссэ бичих ба ярилцлагад орно.
5. Болзол хангасан элсэгч 2023 оны 06.01-нээс 2023.08.31-ний хооронд сургууль дээр ирж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал

1. ЭЕШ-ын онооны батламж бичиг
2. Хувийн хэрэг
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 6 хувь
5. Сургалтын төлбөр төлсөн баримт (Оюутны хөгжлийн зээлийн сангийн зээл болон буцалтгүй тусламж зэрэгт хамрагдах хүсэлтэй бол холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж сургалтын албанд 2023.08.31-ний дотор бүрдүүлж өгнө). Дансны дугаар: ХХБ 499034349
6. Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн эх хувьтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
7. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг. Дансны дугаар : ХХБ 499034349
8. Элсэгчдийг 2023 оны 06.01-ээс 2023.08.31-ний өдөр хүртэл Соёл Эрдэм дээд сургуулийн хичээлийн байранд бүртгэнэ.
9. Захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс элсэлттэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж зохион байгуулна
This site is registered on wpml.org as a development site.